Шинээр 152 ажлын байр бий болгов

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Шинээр 152 ажлын байр бий болгов

Хэнтий аймагт жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж Хаан банкаар дамжуулан 650 сая төгрөг, Хас банкны 2009 онд олгосон зээлийн эргэн төлөлтөөс 166 сая төгрөгийн хөнгөлттэй зээл олгож, үүний үр дүнд 15 үйлдвэрлэл шинээр байгуулагдаж, 12 үйлдвэрлэл үйл ажиллагаагаа өргөтгөн, шинээр 152 ажлын байр бий болсон байна. Мөн сум бүрт “Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих сан”-д 20 сая, Бэрх хотод 40 сая, Өндөрхаан хотод 150 сая төгрөг нэмж байршуулан жижиг бизнес эрхлэгчдэд хүүгүй олгожээ.

2010 онд “Өндөрхаан сүү” сүүний үйлдвэр ашиглалтад орж, Өндөрхаан-Сүмбэр чиглэлийн 50 км замын ажил, Цэнхэрмандал сум руу 3,1 км асфальтбетон зам барьж, Өндөрхаан хотод мөн 1,3 км хатуу хучилттай, нэг км цемент бетон замыг ашиглалтанд оруулсан байна. Хотын төв гудамжуудыг 150 сая төгрөгийн гэрлээр чимж, гэрлэн дохио суурилуулан, инженерийн шугам сүлжээг шинэчлэн 2 км дулаан, 1,5 км цэвэр усны шугам шинээр барьж, Өмнөдэлгэр сумын Хурх голын 12 метр урт модон гүүрийг ашиглалтанд орууллаа. Хуучин эмнэлгийн барилгыг засч 21 айлын, мөн шинээр 48 айлын орон сууцны барилгыг ашиглалтанд оруулснаар 69 айл орон сууцаар хангагдлаа. Аймгийн барилгачдын хүч хөдөлмөрөөр энэ онд 320 суудалтай сургууль, 10 ортой эмнэлэг, 75 хүүхдийн цэцэрлэг, багийн төвүүдийг шинээр барьж, 20 гаруй сургууль, эмнэлэг, цэцэрлэгийн их засварын ажлыг хийж гүйцэтгэжээ.  
 

И.Байгалмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж