Эрүүл мэндийн төслийн нээлт болов

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн төслийн нээлт болов

Дархан-Уул аймагт өнөөдөр Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн нээлт боллоо. Зүрх судасны өвчин, чихрийн шижин, умайн хүзүүний болон хөхний хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлж оношлох, үр дүнтэй өртөг багатай эмчилгээгээр хангах олон улсын шилдэг арга туршлагыг нэвтрүүлж, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийн дадал, хандлагыг өөрчлөх, эрүүл амьдрах хэв маягийг хэвшүүлэхэд чиглэсэн боловсрол, мэдээллийн үйл ажиллагаа явуулах зорилгоор Монголын мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн төсөл хэрэгжиж эхэлж байгаа нь энэ юм. Монгол улсын хүн амын нилээд хэсгийг хамарч ажиллах нутгийн хүн амын тооцоогоор нийт хүн амын 60 хувь хүртэлх хувийг хамруулна гэсэн зорилт тавьж байгаа эрүүл мэндийн сургалтын төсөл зургаан сарын хугацаанд манай аймагт хэрэгжих юм. Өнөөдөр нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрийн эмч мэргэжилтнүүдэд халдварт бус өвчлөлийн талаар сургалтыг явуулж байна. Цаашид өрхийн эмнэлэгийн эмч сувилагч, сумдын эмч нар, байгууллага хамт олон болон удирдах ажилтнуудад ч халдварт бус өвчлөл, осол гэмтлийн талаар сургалтыг явуулж байна. Цаашид өрхийн эмнэлэгийн эмч сувилагч, сумдын эмч нар, байгууллага хамт олон болон удирдах ажилтнуудад ч халдварт бус өвчлөл, осол гэмтлийн талаар сургалтуудыг явуулна. Монгол улсын 21 аймаг 9 дүүрэгт төсөл хэрэгжиж байгаа бөгөөд төслийн үр дүнд насанд хүрсэн хүн амын 60 хувийг зан үйлийг өөрчлөх, эрт илрүүлэх болон өвчний менежментийн үйл ажиллагаанд хамруулсанаар хөдөлмөрийн чадвартай байх жилийг уртасгана.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж