“Далд ухамсар бүхнийг чадна” дахин хэвлэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

“Далд ухамсар бүхнийг чадна” дахин хэвлэгджээ

Зохиолч Жон Кехогийн “Далд ухамсар бүхнийг чадна” хэмээх ном 2009 онд анх уншигчдийн хүртээл болж байсан билээ. Уг номонд Логик сэтгэлгээ тус болох чадваргүй үед далд ухамсарт агуулагддаг асар их нөөц бололцоог ашиглах нь хамгийн хүнд бэрх асуудлыг шийдэхэд тусладаг тухай өгүүлсэн байна.

Жон Кехо энэхүү номдоо таны амьдралыг аз жаргал, амжилтаар дүүргэн, өөрчилж чадах хэд хэдэн зарчмуудыг тусгасан байна.

Зохиогч танд:
– Далд ухамсрынхаа хүчийг эзэмших
– Бүтээлч чадвараа хөгжүүлэх
– Өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэх
– Өөрийн зүүдээ тайлж ойлгох
– Өөрийгөө анагаах
– Амжилтад чиглэсэн ухамсар бүрдүүлэх
– Үр дүнтэй харьцаа тогтоож, цаашид хөгжүүлэх чадваруудыг эзэмшихэд туслах тодорхой зааврыг санал болгож байна.

 Энэ ном их хэмжээний чухал мэдээлэл агуулсан ба Арнольд Шварцнеггер, Хиллари Клинтон, Билл Гейтс зэрэг алдартай хүмүүсийн ярьсан сонирхолтой түүхийг багтаажээ. Энэ номыг хүссэнээрээ сайхан амьдрахыг зорьж буй хүн бүхэн унших ёстой юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж