Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Леброн – Слэм данк?

Леброн Жеймс Бүх оддын тоглолтын үеэр үзэгчдийн сониорхлыг хамгийн их
татдаг слэм данк буюу цагаригт довтлох тэмцээнд оролцох хүсэлтэй
байгаагаа илэрхийлжээ. Өнгөрсөн жил тус тэмцээнд оролцоно гэж байсан ч
эцсийн мөчид шийдвэрээ өөрчилсөн тэрбээр энэ удаад ч мөн үнэн эсэх нь
тодорхойгүй мэдэгдэл хийлээ. NBA-ын будагтай талбайн тоглолтуудад
цагаригийг жинхэнэ эзэгнэж чаддаг тэрбээр слэм данкийн тэмцээнд урьд нь
хүч сорьж байгаагүй. Дэлхийн шилдэг лигт хөл тавьсан цагаасаа л эхлэн
слэм данкт орох уу гэсэн асуултад дарагдаж байсан тэрбээр өнгөрсөн жил
Финикс хотноо болсон Бүх оддын тоглолтын тохолтын тэмцээнд орохоо дөхсөн
билээ. Харин энэ жилийн Бүх оддын тоглот хоёрдугаар сарын 19-нд
Лос-Анжелест болно. Тэрбээр ЛА-д Блэйк Гриффин зэрэг шинэ цагийн залуу
ододтой өрсөлдөх сониорхолтой байгаа аж. “Хаан” Жеймс “Гриффин слэм
данкийн тэмцээнд орвол талбайдаа тоглож байгаа хүний дэмжлэг авах болно”
гэжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж