Хүн буудсан хэрэгтнийг хайж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Хүн буудсан хэрэгтнийг хайж байна

Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн долоо хоногт 38 настай эрэгтэй буудуулж нас барсан тухай мэдээллийг өмнө хүргэсэн. Түүнийг буудаж хөнөөсөн этгээдийг цагдаагийнхан эрэн сурвалжилж байгаа ч сэжигтнээр хэн нэгнийг татан шалгаагүй байна. Хэргийн талаар тодруулбал, Шуурхай удирдлагын 105-р төвд өнгөрөгч сарын 27-ны өдөр  буудуулж нас барсан, хөлдсөн хүний цогцос байна гэсэн дуудлагын дагуу ЭЦГ болон нийслэлийн цагдаагийн газраас цагдаагийн албан хаагчид очиж хэргийн газарт үзлэг хийхэд  дагзан тус газраа буудуулсан эрэгтэй хүн байжээ. Нас барсан эрэгтэйн биед шүүх эмнэлэг  задлан шинжилгээ хийхэд “Тоз-8” маркийн буугаар дагзан тус газраа буудуулж амь насаа алдсан гэсэн дүгнэлт гарсан байна. Тэрбээр өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-ний өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай гэр бүлийнхэн нь цагдаагийн газарт бүртгүүлсэн байжээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж