“Флайерс” 22 жилийн дараа Joe Louis ордонд яллаа

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

“Флайерс” 22 жилийн дараа Joe Louis ордонд яллаа

Алдарт Жое Льюис ордны эзэд “Детройт Рэд Уингс” талбай дээрээ “Филадельфия Флайерс” багийг хүлээн авч, 22 жилийн турш ноёрхсон амжилтаа давтахаар шинэ оны анхны тоглолтоо хийлээ. Гэсэн ч “Флайерс”-ын хаалгач Брайн Бочер багийнхаа түүхэн хар цувралыг зогсоох хамгийн том итгэл найдвар нь болж чадсан юм. Тэрбээр Детройтын багаас ирсэн 27 цохилтын 25-ыг нь хамгаалж, хоёрыг нь л хаалгандаа алдсан байна. Харин энэ нь тэдний оруулсан гоолоос бага байсан учир “Флайерс” алдарт Льюисийн цэнгэлдэхэд 3:2 харьцаатай ялалт байгуулж, 22 жилийн дараа Детройтыг анх удаа талбай дээр нь өвдөг сөхрүүллээ.

Хамгийн гол нь Бочер тоглолт эхлээд 40 минутын турш хаалгаа хуурай байлгасан бөгөөд хоёрдугаар үед Филадельфиягийн Жеймс ван Римсдайк, Даниэль Карсилло, Скот Хартнелл нар тус бүр нэг шайб оруулж, шийдвэрлэх гуравдугаар үед 3:0 гэсэн харьцааны давуутай шилжиж чадсан нь ялалт авах гол үндэс болсон юм. Гэхдээ хашрууд талбай дээрээ тийм ч амархан хожигдохыг хүссэнгүй. Сүүлийн 20 минутад долоон удаа онооны зөрүүг багасгах оролдлого хийж, Финлянд хоккейчин Валтери Филппула тооны харьцааг 3:1 болгон ойртуулсан бол долоон минут үлдээд байхад “Флайерс”-ын Лейно торгуулсан учраас нэг хүний илүүд “Улаан жигүүрүүд”-ээс Хенрик Зеттерберг ердөө ганцхан гоолын зөрүүтэй болгосон юм. Гэсэн ч тоглолтын хувь заяа “Флайерс”-ын талд үлдэж, зүүн бүсийн тэргүүлэгчийн байрт бичигдсэн байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж