FIFA хахуулийн эсрэг хороо байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

FIFA хахуулийн эсрэг хороо байгуулна

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ны ерөнхийлөгч Жозеф Блаттер авилгал, хээл хахуулийн эсрэг хороо байгуулах хүсэлтэй байгаа гэнэ. Дэлхийн хөлбөмбөгийн тэргүүн байгууллагын хувьд 2018, 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион явуулах орнуудыг сонгохын тулд багагүй хэл аманд ороогдож, удирдах ажилтнууд нь хахуулийн улмаас эрхээ хасуулсан билээ. Энэхүү үйл явдал нь FIFA-гийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн болохоор тус холбооны үйл ажиллагаанд хяналт тавьдаг тусгай хороо байгуулахаар шийджээ. “Энэ хороо нь хүчирхэг, найдвартайн дээр бидний шинэ дүр төрхийг дэлхий нийтэд харуулж чадна” хэмээн Блаттер онцолжээ. Швейцарийн “Sonntags Zeitung” сонинд өгсөн ярилцлагадаа хахуулийн эсрэг хороо нь 7-9 хүний бүрэлдэхүүнтэй байх тухай дурдсан байна. Ерөнхийдөө одоо байгаа ёс зүйн хорооноос ангид үйл ажиллагаа явуулах гэнэ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж