Эбуэ “Их бууч” хэвээр үлдлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Эбуэ “Их бууч” хэвээр үлдлээ

Кот д’Ивуарын шигшээ болон Премьер лигийн “Арсенал” клубын хамгаалагч Эммануэль Эбуэ багтайгаа удаан хугацааны шинэ гэрээг үзэглэлээ. Тэрбээр сүүлийн үед талбайд ховор гарч, энэ улиралд ердөө таван тоглолтод гараанд гарсан ч багийн менежер Арсень Венгерийн хувьд тэрбээр багийн гол тоглогчдын нэг хэвээр байгаа аж. Энэ жил 27 настай хамгаалагч 2005 он хүртэл “Беверан” багт хүчин зүтгэж, улмаар хойд Лондонгийн багт ирж байсан билээ. Түүнээс хойш багаа солилгүй “Их буучид”-ын бүрэлдэхүүнд тогтмол тоглож байгаа юм. Түүний олон талт тоглолт нь “Арсенал”-д чухал нөлөөтэй байсаар ирсэн бөгөөд тэрбээр энэ багийн өмсгөлтэй 100 гаруй тоглолтод оролцжээ.

Шинэ он гарч, солилцооны цонх нээгдсэн ч Венгер багтаа шинэ тоглогч авах талаар бодохгүй байгаа аж. Харин 2009 оны энэ үед тэрбээр Андрей Аршавинг багтаа авчирч байсан билээ. “Одоогоор шинэ тоглогч авах санаа алга. Хэрэв надад сайхан боломж гарч ирвэл гараа хумхиад суухгүй нь тодорхой” гэж Франц мэргэжилтэн хэлжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж