ОХУ-ын инфляци буурахгүй гэжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

ОХУ-ын инфляци буурахгүй гэжээ

ОХУ-ын Засгийн газар 2011 оны инфляцийг 6-7 хувь дээр байхаар таамаглаж байгаа ч үүнээс буурах боломж хомс хэмээн “Новые известия” сонин бичиж байна. Оны эхэнд уламжлал ёсоор орон сууцны үйлчилгээтэй холбоотой зардал өсдөг. Үүний сацуу бизнесийн салбарынхны татварын дарамт шинэ онд үлэмж нэмэгдэж байгаа нь инфляцид сөргөөр нөлөөлөх ажээ. Шатахуун болон ашигт малтмал олборлох татварын өсөлттэй зэрэгцэн шатахууны дэлхийн зах зээлийн үнэ өсөн нэмэгдэж байгаа нь дотоодын үнэд мөн ташуур өгөх боломжтой байгаа аж. Түүнчлэн ОХУ-д хүнсний барааны үнэ бусад орныхоос илүү түргэн өсч байгаа. Өнгөрсөн оны наймдугаар сараас хойш улаан буудай, мах, масло, элсэн чихрийн үнэ үлэмж нэмэгдэж буй. Мөн өнгөрсөн зуны ган гачиг энэ жилийн инфляцид таагүй нөлөө үзүүлсээр байна. Дээр дурдсан хүчин зүйлс инфляцийг хөөрөгддөггүй юм гэхэд шинэ ургац автал сар бүрийн хүнсний бүлгийн инфляци сард хоёр хувиар өсөн нэмэгдэнэ хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна. 

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж