
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр 21 хүний ирцтэй хуралдаж, гурван байнгын хорооны даргаа томилсон тухай бид мэдээлсэн билээ. Энэ тухай тодруулбал, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргад Я.Батсуурь, Д.Одхүү нар өрсөлдсөнөөс 15х6-ын харьцаагаар Я.Батсуурь гишүүн сонгогдсон бол Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад П.Алтангэрэл, Г.Баярсайхан нар өрсөлдөж 13х8 харьцаагаар П.Алтангэрэл сонгогдсон байна. Харин Эдийн засгийн байнгын хорооны даргад Д.Зоригт гишүүн ганцаараа нэр дэвшиж 100 хувийн саналаар бүлгийнхээ гишүүдээс дэмжлэг хүлээжээ.
Г.Дарь