Авто машины гаражид гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Авто машины гаражид гал гарчээ

Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд байрладаг 1-р хорооллын 10 дугаар байрны суурийн давхар дахь гаражаас утаа гарч байна гэсэн мэдээлэл өчигдөр 07:09 цагт иржээ.  Цагдаагийнхан шалгахад “Эмүүжин” ХХК-ийн 45 автомашины багтаамжтай гаражид 05:00 цагийн үед гал гарч, тус хорооны иргэн 37 настай эмэгтэй Ө-гийн эзэмшлийн УБН 18-71 дугаартай Nissan HRV машин бүрэн, иргэн 35 настай эрэгтэй Т-гийн эзэмшлийн УНА 32-62 дугаартай Мазда машины арын хэсэг шатсаныг унтрааж, тус байрны 4-р орцны 75 оршин суугчийг  утаажилтын бүсээс, 51 автомашиныг гал түймрийн аюулаас гаргасан байна. Уг хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж