Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

102 мэдээлж байна

Амралтын өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй хэмээн бүртгэгдсэн нийт 85 хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай шалгаснаар 80-ынх нь эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна. Амралтын хоёр хоногт нийслэлд хулгай 7, танхайрах гэмт хэрэг 33, бусдын биед гэмтэл учруулсан 1, зам тээврийн зөрчил осол 28 бүртгэгдаж, 18 хүн гэмтэн 4 хүн амиа алдсан байна. Түүнчлэн эл хоногуудад нийслэлд золгүй байдлаар 9 хүн  нас барсныг цагдаагийн байгууллага бүртгэн шалгаж байгаа аж. Бямба гарагт нийслэлд 215, ням гарагт 212  хүн эрүүлжүүлэгдсэн  бол дээрх хоёр өдөрт Баянзүрх,  Баянгол, Сонгинохайрхан дүүргийн эрүүлжүүлэх бусад дүүргээс илүү  ачаалалтай хоносон байна.

Архи хэтрүүлэн хэрэглэж танхайрчээ

Өнгөрсөн амралтын хоногуудад  нийслэлийн хэмжээнд архи хэтрүүлэн хэрэглэж танхайрсан хэрэг 33 бүртгэгдсэн байна. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт  зодоон болоод байна гэсэн мэдээллийг 12-р сарын 31-ний 23:50 цагт ирүүлснийг шалгахад, тус хорооны иргэн 32 настай эмэгтэй С-ыг нөхөр 32 настай Н гэгч архи хэтрүүлэн хэрэглэж, согтуурсан үедээ бусадтай хардан зодож гэмтээж, танхайрсныг таслан зогсоожээ. Мөн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Face” баарны орчимд 12-р  сарын 31-ний 02:30 цагт тус дүүргийн иргэн 27 настай эрэгтэй Н-ийг Нийслэлийн ХАА-н газарт ажилладаг 27 настай эрэгтэй Ө гэгч согтуурсан үедээ шалтгаангүйгээр зодож, танхайрсан байна. Дээрх хэргүүдийг дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Охид зодолджээ

РС  тоглоомын  газарт охид зодолдож, танхайрсан хэрэг Чингэлтэй дүүрэгт гарсан байна. Тус дүүргийн 16 дугаар хороонд байрлах  РС  тоглоомын  газарт өнгөрөгч  сарын 31-ний 13:00  цагийн  үед  72-р сургуулийн  сурагч  14 настай эмэгтэй И-г Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны иргэн 15 настай эмэгтэй С, Чингэлтэй дүүргийн   16 хорооны иргэн 15 настай эмэгтэй С нар   бүлэглэн зодож танхайрсныг, цагдаагийн алба хаагчид таслан зогсоож, хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж