Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралданыг өнөөдөр 15.00 цагаас хуралдуулахаар зарласан байна. Ерөнхий сайд С.Батболд маргааш өглөө Кувейт, АНЭУ-д ажлын айлчлал хийхээр мордох тул лхагва гаригийн ээлжит хуралдааныг ийнхүү нааш татсан байна. Засгийн газрын хуралдаанаар,
 
-Яамдын бэлгэдлийн загвар, тодорхойлолт, хэрэглэх журам батлах тухай
                                           
-Хөтөлбөр, хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай

-Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингийн санаачлан боловсруулсан Шүүхийн

   тухай, Прокурорын байгууллагын тухай, Өмгөөллийн тухай, Нотариатын тухай

   хуульд нэмэлт оруулах тухай хуулиудын төсөлд өгөх Засгийн газрын санал,
   дүгнэлтийн төсөл
                            
-Улсын Их Хурлын гишүүн П.Алтангэрэл нарын санаачлан боловсруулсан Газрын    тосны тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцэх бөгөөд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар мал тооллогын 2010 оны урьдчилсан дүнг танилцуулах юм байна.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж