Засгийн газар таван асуудал хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Засгийн газар таван асуудал хэлэлцэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны хамгийн эхний хуралдаан өнөөдөр 15 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэх болжээ.

–    Яамдын бэлгэдлийн загвар, тодорхойлолт, хэрэглэх журам батлах тухай
                                           
–    Хөтөлбөр, хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай
 
–    Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингийн санаачлан боловсруулсан Шүүхийн
   тухай, Прокурорын байгууллагын тухай, Өмгөөллийн тухай, Нотариатын тухай
   хуульд нэмэлт оруулах тухай хуулиудын төсөлд өгөх Засгийн газрын санал,
   дүгнэлтийн төсөлийн талаар.
                                         
–    Улсын Их Хурлын гишүүн П.Алтангэрэл нарын санаачлан боловсруулсан Газрын тосны тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөлийн тухай.
                                        
–    Мал тооллогын 2010 оны урьдчилсан дүнгийн тухай зэрэг асуудлаар хэлэлцэх болсон байна.

         Б.Алтансүх

                                        

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж