Байнгын хорооны хуралдааныг хаалттай хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Байнгын хорооны хуралдааныг хаалттай хийнэ

УИХ-ын чуулганаар өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дэгийн тухай хуулийг хэлэлцэн баталсан юм. Хуулийн үйлчлэх хугацааг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхээр баталсан тул маргаашаас эхлэн байнгын хороод хуралдаанаа хаалттай хийх болж байна. Төсөл санаачлагчдын хувьд “Байнгын хорооны хуралдааныг хаалттай горимд шилжүүлснээр УИХ-аас батлан гаргах хууль илүү чанаржиж, мэргэжлийн агуулгатай болно” гэж тайлбарлаж буй. Гэвч парламентын сэтгүүлчдийн хувьд эсрэг байр суурь баримталж байгаа юм. Учир нь байнгын хорооны хуралдааныг хаалттай горимд шилжүүлснээр хэвлэлийн эрх чөлөөг боомилж байгаа төдийгүй парламентын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулахад тодорхой хэмжээгээр цензур тавьж байна гэж байр сууриа илэрхийлсээр байна.

Байнгын хороодын хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх хуулийн төслийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд санаачлан боловсруулж, МАН-ын бүлгийн гишүүд гар өргөн дэмжсэнээр олонхийн санал авч, батлагдаад байгаа нь энэ юм.

Г.Дарь  

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж