Авлигын эсрэг дууны уралдаан зарлажээ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Авлигын эсрэг дууны уралдаан зарлажээ

Бидний амьдралд авлига хэрхэн нөлөөлж байгааг харуулсан “Fair Play” нэртэй авлигын эсрэг залуусын дуу хоолой олон улсын уралдаан зарлажээ. Энэхүү уралдааныг Дэлхийн залуучууд авлигын эсрэг сүлжээ, Дэлхийн банк Институтээс санаачлан зохион байгуулж байгаа аж.

Уралдаанд 18-35 насны залуу уран бүтээлчид, хамтлаг, дуучдын бүтээсэн Авлигын эсрэг сэдэвтэй, хаа нэгтэйгээс хуулбарлаагүй дуугаар өрсөлдөх юм байна. Хамгийн гол нь авлига хүмүүсийн амьдралд яаж нөлөөлж байгааг залууусын дуу хоолойгоор олон нийтэд таниулах нь чухал гэж зохино байгуулагчид үзэж байгаа аж. Иймд олон улсын энэхүү уралдаанд оролцохыг хүссэн хамтлаг, дуучид та бүхнийг энэ сарын 10-ны өдрөөс ирэх гуравдугаар сарын 20-ны өдөр хүртэл өөрсдийн дууны клипийг YouTube вебсайт руу upload хийж оруулаарай. Дараа нь дууны клипээ оруулсан гэдгээ тэмцээний вебсайт www.anticorruptionmusic.org мөн Дэлхийн залуучууд авлигын эсрэг сүлжээний монголын бүлгийн вебсайт болох gyacnmongolia@gmail.com руу мэдэгдэх юм байна.

Тэмцээнд түрүүлсэн гурван хамтлаг Африк тивийн Кени улсын нийслэл Найроби хотод болох Дэлхийн Авлигын эсрэг Форумд оролцож тоглолтоо хийх, аяллын бүх зардлыг багтаасан эрхээр шагнагдана. Мөн дууны клип нь онлайнаар/интернэтээр хамгийн их санал авсан нэг хамтлаг $2000 үнэтэй studio session –ээр шагнуулах юм байна. Уралдаанд оролцох дуу нь монгол эсвэл англи хэл дээр мөн Монгол-Англи хэлийг хослуулсан дуулагдсан байж болно. Хэрэв дуу нь монгол хэл дээр бол дуугаа Youtube руу оруулсны дараа дууны англи хэл дээрх орчуулгыг www.anticorruptionmusic.org мөн gyacnmongolia@gmail.com руу илгээх ёстой гэнэ.

Дашрамд дуулгахад, Fair Play нь авилгын талаархи залуусын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэн тэдний анхаарлыг хандуулах, нийгэмдээ санаа зовдог уран бүтээлчид, иргэдийн даян дэлхий сүлжээг бэхжүүлэх, түүнчлэн авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд залуусын оролцоо, хувь нэмрийг тодотгож өгөх зорилготой хөтөлбөр аж. Энэхүү хөтөлбөр нь 18-35 насны авлигын эсрэг идэвхтэй ажилладаг залуус, залуу сэтгүүлчид,  нийгмийн хариуцлагатай залуу уран бүтээлчид хамтран авлига нь өөрийн улс орных нь хөгжилд хэрхэн сөргөөр нөлөөлж буй талаарх залуусын мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, мөн илүү ил тод, хариуцлагатай байдлын төлөөх тодорхой санаачилгууд өрнүүлэх залуусын үндэсний сүлжээг буй болгодог байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж