Oпра Уинфри “Own” телевизээ нээлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Oпра Уинфри “Own” телевизээ нээлээ

Шинэ оны эхний өдөр буюу нэгдүгээр сарын 1-нд Oprah Winfrey “Own” нэртэй телевизийн сувгаа нээлээ.

“Миний амьдралын нэгэн шинэ бүлгийг нээж буй гайхалтай үйл явдал тохиож байна. 24 цагийн турш үзэгчдэд хүрэх нэвтрүүлгүүд маань хүмүүсийн сонирхлыг татна гэдэгт итгэж байна” хэмээн Опра өөрийн сайтдаа бичжээ.

“Own” хүмүүст аз жаргал, амьдралын баяр баясгаланг мэдрүүлэн, зорилгоо биелүүлж, мөрөөдөлдөө хүрэхэд нь туслах нэвтрүүлгүүдийг олны танил алдартнуудаар дамжуулан хүргэх гэнэ. Хамгийн анхны нэвтрүүлгийг “Грэмми”-гийн эзэн, дуучин Шайна Твэйн, реппер Жэй Зи, зохиолч, продюссер Сара Фэргюсон нар хөтлөн хүргэжээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж