МАН-ын бүлэг Д.Зоригтын асуудлаар хуралдана

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг Д.Зоригтын асуудлаар хуралдана

Өнөөдөр МАН гишүүдэд намын батлах гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо. Уг үйл явдалтай холбогдуулан МАН-ын бүлгийн хуралдаан, Засгийн газрын хуралдаан түр хойшлоод байсан юм. Харин Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр үдээс хойш 15 цагаас эхлэн хуралдахаар болсныг дөнгөж сая зарлалаа. Түүнчлэн МАН-ын бүлэг 14.30-аас хуралдах аж.

МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг нэг намын гишүүн Ц.Батбаяр нь сайдын албан тушаалаас огцруулах өргөдөл өгсөн талаар хэлэлцэх гэнэ.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж