Байнгын хороодын дарга нарыг нэр дэвшүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Байнгын хороодын дарга нарыг нэр дэвшүүллээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа байнгын хороодын дарга нарт дараах хүмүүсийг нэр дэвшүүлэн дэмжжээ. Тодруулбал, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Я.Батсуурь, Эдийн засгийн байнгын хорооны даргад Д.Зоригт, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад П.Алтангэрэл нарын гишүүдийг санал болгожээ. Эдгээр байнгын хороодын дарга нарт нэр дэвшигчдийн асуудлыг ирэх пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулна гэж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг онцоллоо.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж