Сьямений марафонд Гемеда түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Сьямений марафонд Гемеда түрүүлэв

Жил бүрийн эхэнд БНХАУ-ын Фүжянь мужийн Сьямен хотноо болдог Сьямений олон улсын ес дэх удаагийн марафон өчигдөр болж өнгөрлөө. 64 мянга гаруй марафонч оролцсон энэ удаагийн тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд Этопын тамирчин Амане Гобена Гемеда түрүүлж, олон улсын тавцангаас дөрөв дэх түрүүгээ авсан байна. Өдгөө 28 настай тэрбээр 2009 онд Торонто Уотерфронт марафонд түрүүлж, улмаар Зүүн Азид амжилт гарган Осака болон Сөүлийн олон улсын марафонд тэргүүлсэн юм. Харин энэ жилийн Сьямений марафонд тэрбээр хоёр цаг, 31 минут, 49 секундын амжилтаар түрүүлсэн бол түүний нутаг нэгт Алемиту Абера 2:31:54 цагийн амжилт үзүүлж, хоёрдугаарт бариалж, гуравдугаар байрт Хятадын тамирчин Ван Жиали шалгарсан байна.

Харин эрэгтэйчүүдийн төрөлд Кенийн Роберт Кипкорир Кипчумба 2:08:07 цагийн амжилтаар түрүүлж, удаахь байруудад Этопын Месфин Хайлу Лемма, мөн түүний нутаг нэгт Алемаейху Шумье нар шалгарчээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж