Zsa Zsa Gabor хагалгаа хийлгэжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Zsa Zsa Gabor хагалгаа хийлгэжээ

Hilton зочид буудлын эзэн тэрбумтан Conrad Hilton, нэрт жүжигчин George Sanders зэрэг есөн нөхөртэй байсан гэдгээрээ алдартай 93 настай жүжигчин Zsa Zsa Gabor Лос-Анжелосын нэгдсэн эмнэлэгт хөлний хагалгаа хийлгэжээ. Тэрбээр өнгөрсөн долдугаар сард гэртээ унаснаас болж, сүүжний ясаа гэмтээсэн юм. Түүнээс хойш нэлээд хэдэн удаа хагалгаа хийлгэж байгаа ба энэ удаагийн хагалгаа нь мөн л уг гэмтэлтэй нь холбоотой аж.

Удаан хугацааны эмчилгээ хийлгэсэн боловч түүний хөлний зарим хэсэг үхжиж эхэлсэн ба тус хэсгийг тайрахаас өөр аргагүй болсон хэмээн түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж