”Little Fockers” шинэ жилийн box office-ыг тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

”Little Fockers” шинэ жилийн box office-ыг тэргүүллээ

Шинэ жилийн долоо хоногт инээдмийн кино хамгийн их орлого олдог нь бичигдээгүй хууль гэхэд болно. Өмнөх жилүүдийн жишгээр энэ жил мөн л хөгжилтэй адал явдлуудаар дүүрэн "Little Fockers" кино box office-т тэргүүллээ. Өнгөрсөн долоо хоногт 26,3 саяын ашиг олсон бол нээлтээ хийснээс хойш нийтдээ 103,2 саяыг олоод байгаа юм.

Уг киноны гол дүрд Ben Stiller, Robert De Niro нар тоглосон ба өнгөрсөн лхагва гаригт нээлтээ хийсэн юм. Уг киноны өмнөх хоёр анги нь мөн л шинэ жилийн үеэр нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болж байсан ба ашиг орлогоороо дээгүүрт бичигдэж байсан юм.

Харин Холливуудын А зэрэглэлийн жүжигчид болох Jeff Bridges, Matt Damon "True Grit" кино хоёрдугаар байрт бичигджээ. Ээдрээтэй адал явдал, олон янзын учрал түүнээс үүдэх үй түмэн асуудлаар дүүрэн энэхүү кино арванхоёрдугаар сарын 22-нд нээлтээ хийсэн юм. Нээлтээ хийснээсээ хойш нийтдээ 86,8 саяын ашиг олоод байгаа ба өнгөрсөн долоо хоногт 24,5 сая долларын орлого олжээ.

Нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо нэгдүгээр байрт орж байсан “Tron” энэ долоо хоногт гуравдугаар байр хүртэл ухарч 18,3 саяын орлого олжээ. Тэсрэлт хийнэ хэмээн мэргэжилтнүүд таамаглаад байсан оддын цугларалт болсон "The Fighter" кино төдийлэн амжилттай байсангүй жагсаалтын долдугаарт 10 саяын орлогтойгоор бичигджээ.

Мөн энэ жилийн Оскараас хамгийн их шагнал авах магадлалтай хэмээн бичигдээд байгаа  “Black Swan” есдүгээр байрт орсон байна.

Шилдэг 10 киноны жагсаалт:
1. "Little Fockers," $26.3 сая
2. "True Grit," $24.5 сая
3. "Tron: Legacy," $18.3 сая
4. "Yogi Bear," $13 сая
5. "The Chronicles of Narnia: The Voyage of the Dawn Treader," $10.5 сая
6. "Tangled," $10.01 сая
7. "The Fighter," $10 сая
8. "Gulliver"s Travels," $9.1 сая
9. "Black Swan," $8.5 сая
10. "The King"s Speech," $7.6 сая

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж