Өлсгөлөн зарлана гэлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Өлсгөлөн зарлана гэлээ

Монголын ард түмний хянан шалгах хорооны хэсэг гишүүн өнөөдрөөс Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байна. Тэд 2010 оны арванхоёрдугаар сарын 30-наас өлсгөлөн зарлах гэсэн боловч Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Сүхбаатарын талбайд зөвшөөрөл олгохгүй” гэсэн хариу авчээ.

Өлсгөлөн зарлахаар шийдсэн Д.Нинж нар ямар боловч өнөөдрөөс үйл ажиллагаагаа эхлэнэ хэмээжээ. Тэд УИХ-ын 2008 оны сонгуулиар өгсөн амлалтаа биелүүлэхгүй байгаа УИХ-тай хариуцлага тооцох, Хамтарсан Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах зэрэг шаардлага тавихаа мэдэгдээд байна.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж