өнгөрсөн 31-нээс өчигдөр хүртэл мөн сайхан бууз идэв ээ. Айл хэсээд, яг
л цагаан сар шиг. Бодох нь ээ манайхны сүр дуулиан болж тэмдэглэдэг
хэдэн баяр маань ижилсээд байх болов, сүүлийн үед. Бод л доо. Саяхан
болж өнгөрсөн шинэ жилийн баяр гэхэд л Цагаан сараас ялгарах юмгүй
боллоо. Зөвхөн гацуур байлаа шүү дээ. Түүнээс бус цастай, мөстэй, архи
согтууруулах ундаатай, бууз, салатаа иддэгээрээ идэж, бэлэг дурсгалаа
солилцдогоороо солилцлоо. Бас урьдын адил гар утасны сүлжээнд саатал
гарсан. Хотын төв эзгүйрч 32-ын тойргоос хойшоо авто замд зуслан руу
явагсдын битүү түгжрээ үүсдэг байдал дахин давтагдсан. Баяр гэхээр
нэгэн хэвийн байдал үүсдэг болчихоод удаж байна. Манайхан хэтэрхий
олон баяр ёслол, тэмдэглэлт өдөртэй хэмээн ярьцгаадаг. Тэгээд баяр
бүхнийг нэг байдлаар тэмдэглэдэг болж байгаа нь энэ бололтой. Саяын
шинэ жилээр иргэд маань арай л Цагаан сар шигээ “Амар байна уу” гэж
золгосонгүй.
Уг нь баяр бүхэн өөрийн онцлог шинжтэй санагдах юм.
Ингэж хоорондоо төстэй баяр тэмдэглэж байхаар зүгээр л нэг өдөр
бөөндчихөж болно шүү дээ. Ерөөсөө энэ хэдэн баяртаа реформ, рестарт
хийхгүй бол горьгүй ээ. Жишээ нь “Halloween” байна. Энэ баяраар
хүүхдүүд айл айлын хаалга тогшиж өмссөн хувцас, зүүсэн багаа гайхуулдаг.
Үүнд нь томчууд баясах жишээтэй. Бас “аавуудын өдөр” байна. Энэ өдөр
аавууд хүүхдүүдтэйгээ нэг баг болон гамбургер, пицца идэх уралдаанд
оролцоно. Их л хөгжөөнтэй өнгөрөөдөг юм билээ. Гэтэл манайхан яаж
байна. Баяр болонгуут томчууд нь ууж, идэхээ урьтал болгодог болчихсон.
Хүүхэд шуухдаа анхаарч байгаа ч юм байхгүй. Нөгөө хэд нь тааралдсан
чихэр, жимсээ идэж гарна. Хордлого авах юм уу, шүд нь өвдвөл сая нэг
анзаарна шүү дээ. Ингэж л монголчууд баярладаг. Та бүхэнд удахгүй болох
хоорондоо төстэй баяруудын мэндийг нэг дор хүргэе.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин