
залуусын нэг нь “Ньюком” группийн гүйцэтгэх захирал Б.Болд яах аргагүй
мөн. Тэрбээр сүүлийн 10 гаруй жилийн турш АНУ-ын “JP Morgan” компанийн
Хөрөнгө оруулалтын банкинд удирдах албан тушаал хашсан энэ салбартаа
чамгүй туршлагатай нэгэн юм. Б.Болд “JP Morgan”-д ажиллах хугацаандаа
IPO, LBO, M&A чиглэлээр Blackstone, Warburg Pincus, KKR, Apollo
зэрэг АНУ-ын тэргүүлэх компаниудад санхүүгийн зөвлөгөө өгч байв. Мөн
хэд хэдэн оронд 30 гаруй хэлцэл амжилттай гүйцэтгэжээ. Харин 2009 оны
сүүлчээс монголчуудын өмнөө барьдаг цөөн компанийн нэг болох “Ньюком”
группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм.
Манай улс хөрөнгийн зах зээлийн салбараа хөгжүүлэх гэж гадаадын
мэргэжилтнүүдийн гарыг харж, үйлээ үзэж байгаа. Харин хоёр он солигдох
энэ торгон агшинд Төрийн өмчийн хороо нэгэн чухал шийдвэр гаргалаа. Энэ
нь Монголын Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн дарга Л.Ганбатыг дэлхийд хүлээн
зөвшөөрөгдсөн СЕО Б.Болдоор солих шийдвэр байсан юм. Ийнхүү Б.Болд
захирал Монголынхоо хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх гол механизмыг
хөдөлгөх эрхтэй боллоо. Түүнчлэн “СЕО коллеж” багаас түүнийг 2010 оны
Шилдэг СЕО-р шалгаруулсан.
Ч.ДАШДЭЛЭГ
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин