“Маверикс”-ыг бэртэл зовоож эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

“Маверикс”-ыг бэртэл зовоож эхэллээ

Саяхныг хүртэл “Даллас Маверикс” баг өрнөд бүсийн шилдгүүдийн нэгт зүй ёсоор багтаж байсан ч бэртэл гэмтлээс шалтгаалж, одоохондоо сулхан багт тооцогдох боллоо. Учир нь багийн лидер Дирк Новицки өвгөндөө авсан бэртлийн улмаас гурван тоглолт өнжөөд байгаа юм. Эдгээр гурван тоглолтод Даллас нэг ч ялалт байгуулаагүй. Гэсэн хэдий ч Герман лигионерийн эзгүйд багийг довтлогч Карон Батлер оноогоор тэргүүлж байсан. “Милваки Бакс”-тай тоглохынхоо өмнө 30 оноо авч, улирлын хамгийн шилдэг амжилтаа гаргаад байсан Батлер “Бакс”-ын эсрэг тоглож байхдаа нэгдүгээр үед хүнд бэртэл авч, талбайг орхисон юм. Улмаар шууд Милвакиг орхин Даллас хотыг зорисон билээ. Тухайн үед талбайг орхиж байгаа байдлаас харахад л тийм амар бэртэл биш гэдэг нь тодорхой байсан юм. Хэдийгээр багийн зүгээс албан ёсны мэдээлэл хийгээгүй ч энэ талаар сайн мэдэх албаны хүн АР агентлагт хэлэхдээ доод тал нь хоёр сар эмчилгээ хийлгэнэ гэжээ.
Батлер энэ улиралд 15 оноог дунджилж, багийнхаа гурав дахь онооны лидерийн үүргийг гүйцэтгэж байснаас гадна дунджаар 30 минутыг талбай дээр өнгөрүүлж байжээ. Өвдөгний хүнд бэртэл авсан довтлогчийнхоо талаар дасгалжуулагч Рик Карлайл ямар нэг мэдээлэл өгөөгүй байна. Гэхдээ Новицкигүй, Батлергүй “Маверикс” хүчирхэг баг биш гэдэг нь ойлгомжтой.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж