Таван шашны мяндагтнууд буяны хонх дуугаргав

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Таван шашны мяндагтнууд буяны хонх дуугаргав

Шинэ 2011 оны анхны өдөр Хятадын таван гол шашны санваартнууд нэгэн дор цугларч буяны хонх дуугаргажээ. Хятадын иргэд буддын, бумбын, исламын, католик, үнэн алдартны зэрэг таван гол шашин шүтдэг аж. "Цэцэглэн хөгжсөн Хятад орон, таван шашны зохицолдоо" хэмээх нэртэй уулзалтын нээлтийн ёслол буюу Лушаний таван шашны ерөөл бэлгэдэх соёлын хүрээлэнгийн тууз хайчлах ёслол Лушань хотноо болсон байна. Хятадын таван шашны лам хуврагууд буяны том хонх дуугаргаж, төр төвшин, түмэн амгалан, нар хур тэгширсэн сайхан жил болохыг ерөөн даатгасан гэнэ.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шашны хэрэг эрхлэх газрын гадаад харилцааны газрын орлогч дарга, Хятадын шашны соёлын солилцооны нийгэмлэгийн орлогч нарийн бичгийн дарга Жао Жянь Жэнь нээлтийн ёслолын үеэр хэлэхдээ “Таван их шашны ёс жаяг адилгүй хэдий ч эвсэг зохицонгуй байхыг хүсэн эрмэлзэх нь тэдний соёлын хувиршгүй гол утга учир юм. Таван шашны мяндагтнуудын яриа уулзалт болж байгаа нь эе найрамдлыг харуулж байна” гэжээ.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж