Жанет Жексон Сингапурт тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Жанет Жексон Сингапурт тоглолт хийнэ

Нэрт дуучин Жанет Жексон уран бүтээлдээ шаргуу орохоор төлөвлөөд буй тухайгаа мэдээлжээ. Тэрбээр Азийн фэнүүдтэйгээ уулзаж, аялан тоглолт хийн уран бүтээлээ хүргэхээр болсон байна. Түүний аялан тоглолт ирэх хоёрдугаар сарын 7-нд Сингапурт тоглолсноор эхлэх ба нийтдээ 35 хотод тоглох аж. Дараагийн тоглолтыг хоёрдугаар сарын 14-нд Хонконгт хийх ба дараагийн тоглолтын товуудыг удахгүй зарлах гэнэ.

Жанет 2009 онд Японд таван удаагийн тоглолт хийхээр төлөвлөөд байсан ба санхүүгийн асуудлаас болж цуцалж байсан юм.

“Олон хүмүүсээс санал тавьсны улмаас энэхүү аялан тоглолтоо хийхээр зорилоод байна. Энэ удаагийн аялан тоглолт их удаан хүлээлгэсэн тоглолт учраас бүх талаараа төгс байдгахыг хичээх болно” хэмээн дуучин хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.

Тэрбээр энэ онд шинэ цомгоо гаргах тухайгаа мөн зарласан бөгөөд уг цомогтоо бүх цаг үеийн хит болж байсан шилдэг 35 дуугаа багтаах аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж