”Boney M”-ын дуучин Бобби Фаррэлл нас баржээ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

”Boney M”-ын дуучин Бобби Фаррэлл нас баржээ

Домогт " Boney M " хамтлагийн гочлол дуучин Бобби Фаррэлл өнгөрсөн лхагва гаригт Оросын Санкт Петербург хотноо аялан тоглолтоо  хийх үеэрээрээ  хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Дуучны бие төлөөлөгч түүнийг  зочид буудлынхаа өрөөнд, орондоо нас барсан байхыг олсон байна. Нэрт поп дуучин маань 61 насандаа зүрхний шигдээсээр насан эцэслэжээ. " Boney M " хамтлаг сүүлийн жилүүдэд эргэн нэгдэж, дэлхийг тойрон аялан тоглолт хийх болсон юм. Нас барахаасаа өмнө ч Бобби  хамтлагийнхантайгаа хамт Оросын үзэгчдэд зориулан тоглолтоо хийсэн бөгөөд маргааш нь буюу пүрэв гаригт Ром руу нисэн шууд нэвтрүүлэгт оролцохоор төлөвлөөд байжээ.

Роберт Алфонсо Фаррэлл 1949 онд Aruba-д  мэндэлжээ. 15 настайдаа эх орноо орхиж, Герман, Норвегид удаан хугацаагаар амьдран, сүүлд Амстердамд суурьшин амьдарч байжээ.

Тэрээр 70,80-аад оны Амстердамын шилдэг дуучин, бүжигчин, showman байсан юм. Тус хамтлагийн 1976 онд гаргасан "Daddy Cool", "Sunny" дуунууд нь чатуудыг тэргүүлсээр байсан бол хоёр жилийн дараа гаргасан "By the Rivers of Babylon" нь хоёр сая шахам хувь борлогдож Британы чартыг таван долоо хоног тэргүүлж байжээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж