Автын ослоор хоёр хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Автын ослоор хоёр хүн нас баржээ

Төв аймгийн Баяндэлгэр сумын зүүн урд Багануур дүүргээс баруун тийш 24 километр газарт автын томоохон осол гарчээ. Тодруулбал, энэ сарын 1-ний өдрийн 19.00 цагийн үед машин онхолдож хүн гэмтэж, хавчуулагдсан байна гэсэн мэдээлэл тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирсэн байна. Онцгойнхон ослын газарт очиход “Мерседесс Бенз” загварын автомашин онхолдож, 40, 23, 17 насны гурван эмэгтэй хүнд гэмтэж , 21 настай эрэгтэй жолооч нь газар дээрээ нас барсан байжээ. Хавчуулагдсан хүмүүсийг гаргаж, эмнэлгийн анхны тусламж үзүүлэн дүүргийн эмнэлгийн байгуулагад шилжүүлж, нас барсан эрэгтэйг Багануур дүүргийн Цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн юм.

Эмнэлэгт шилжүүлсэн гурван хүний биеийн байдал хэр байгаа талаар Багануур дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн дарга Т.Болормаагаас тодруулахад “Бид уг ослын дуудлагыг 19.40 цагийн үед авч, таван минутын дотор очиход дахин нэг хүн нас барж, хоёр хүний биеийн байдал маш хүнд байсан. Нэг хүнийг нь эрчимт эмчилгээний тасагт эмчилж байгаад өчигдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн. Нөгөө нэг хүн нь тархиндаа хүнд гэмтэлтэй манай эмнэлэгт хэвтэж байна. Биеийн байдал нь ерөнхийдөө тогтвортой гайгүй байгаа” гэв.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж