Shania Twain хуримаа хийжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Shania Twain хуримаа хийжээ

Грэммийн шагналт, кантри дуучин Shania Twain шинэ оны босгон дээр сүйт залуу Frederic Thiebaud-тай хуримаа хийжээ. Тэд хуримын ёслолоо арванхоёрдугаар сарын 30-ны бямба гаригт Пуэрто-Рикогийн нэгэн арал дээр тун нууцлаг байдлаар хийсэн хэмээн дуучны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.

Хосууд хэдхэн хоногийн өмнө сүй тавьснаа албан ёсоор зарлаад байсан ба ийнхүү шинэ оноо шинэ амьдралаар эхэлж байна. Дуучны хуриманд 40 орчим зочид оролцсон ба хуримын ёслолын дараа Пуэрто-Рикогийн Ринсон наран шарлагын газар шинэ оноо угтжээ.

People сэтгүүлийн мэдээлснээр тэд 2009 оноос эхлэн дотно харилцаатай болсон ба хоёулаа гэр бүлээ цуцлуулан сэтгэл санааны хүнд байдалд байхдаа танилцсан аж. Shania Twain 2008 онд 14 жилийн хамтын амьдралдаа цэг тавьж, нөхрөөсөө салсан ба түүний нөхөр нь дуучны хамгийн дотны найз бүсгүйтэй шинэ амьдралаа эхлүүлсэн юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж