Ардчилсан нам байнгын хороодын даргаа тодруулна

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Ардчилсан нам байнгын хороодын даргаа тодруулна

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх гол асуудал нь өөрийн харьяалдаг байнгын хороодын дарга нарыг тодруулах ажил болж байна. Шинэ жилийн өмнө байнгын хороодын дарга нарыг сонгох байсан ч нэр дэвших боломж бүхий гишүүд гадаадад явсан, гишүүдийн ирц бүрдээгүй зэрэг шалтгаанаар хойшлуулсан юм. Шинэ оны ажлын анхны өдөр байнгын хороодын дарга нараа тодруулна гэсэн амлалт ёсоор өнөөдөр ийнхүү уг асуудлыг хэлэлцэхээр болжээ. Аюулгүй байдал, гадаад бодлого, Эдийн засаг, Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны байнгын хороодын дарга нар өнөөдөр тодрох юм.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж