Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр сарын 3

Буркина Фасогийн 1966 оны бослогын ой

Африкийн Буркина Фасо улс 1966 оны бослогын ойгоо тэмдэглэдэг.

Тэр үед Дээд Вольта нэртэй байсан уг орны анхны ерөнхийлөгч Морис Ямеого бүх нийтийн санал асуулгагүйгээр засгийг авчээ. Тэрээр Францаас тусгаар тогтнол авсны дараа улс төрийн явуулгаар засгийн эрхийг авсан бөгөөд түүний удирдлага улсын төсвийг бууруулж, цалин хөлсийг багасгажээ. Харин гадаад бодлого нь гайгүй явж Зааны ясан эрэгтэй холбоот улс болон далайд гарцтай болоход төхсөн байв. Ямеого хөршийнхөө нийслэлд нэгдэх талаар ярилцаж байх хооронд тэнд бүх бүх нийтийн эсэргүүцэл гарган тэрээр 1966 оны нэгдүгээр сарын 3-нд огцорсон ба ийнхүү Буркинийн анхны бүгд найрамдах улс мөхжээ.

“Байлдаан болж байхад цэргийн хүнийг их бууны өмнө тавиад буудаад өг. Тэр өөр­төө өгсөн ялыг буруу гэж эцсээ хүртэл бо­дон найдаж галзуурч эсвэл уйлах биз. Энэ гал­зуур­лыг хүн гэгч даана гэж хэн хэлсэн юм бэ? Энэ доромжлол, бүдүүлэг, хэрэггүй, дэмий зүйл яагаад гарах ёстой гэж?”

(Ф.М. Достоевскийн “Солиот” романы  Мыш­кин тайжийн энэ үг нь Санкт-Петер­бургийн Семеновын талбайд буудуулахаа хү­лээн зогсож байсан зохиогчийн амьдралтай холбоотой)

1847 онд Петрашевскийн дугуйланд ирэн “засаг төрийн эсрэг уулзалт” сонсож байсан Ф.М. Достоевский. К.А. Трутовскийн зурсан зураг

 Фёдор Михайлович Достоевский оролцсон 21 хүний бүлэг “засаг төрийн эсрэг уулзалт”  гэсэн хэргээр шийтгэл авчээ. Тэдний гуравыг нь багананд хүлээд буудахаар “цэнэглээд” гэсэн тушаал өгч байхад нь  флигель-адъютант Ростовцев сүйх тэрэгтэй ирэн  I Николай хааны өршөөлийн зарлигийг уншин сонсгожээ. Цаазаар авах ялыг гурав хоногийн өмнө цөллөгөөр сольсон байлаа. Гэвч тэд үүнийг мэдээгүй тэр аймшгийг биеэр амсаад гарчээ. Үүнээс 18 жилийн дараа “Солиот” гэсэн роман хэвлэгдэн гарч түүхэнд анх удаагаа цаазаар авах ялыг хориглох уриаг гаргасан юм.  Достоевскийн санааг бусад хүмүүс дэмжиж ирлээ. Түүнээс 135 жилийн дараа Европын холбоо цаазаар авах ялыг цуцалсан ба 146 жилийн дараа нь Орост цаазаар авах яланд хориг тавьжээ.157 жилийн дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дэлхий даяар цаазлах ялыг хориглох асуудлыг дэвшүүлсэн билээ.

Японы Мэйзийн хувьсгал

1868 он: Эзэн хаан Токугавагийн овгийн шёогүний захиргааг татан буулгаж, дээд засаглалыг эзэн хаанд буцаан авчрав. Үүгээр тэр Европын орнуудын амжилтад Японыг хүргэх шинэчлэлийнхээ эхлэлийг  хийжээ. Мэйзийн үеэр тус оронд телеграф, төмөр зам, цахилгаан станц, их сургуулиуд, сонин хэвлэл, үндсэн хууль ба парламент бий болжээ. Чухал том улс гүрэнтэй дипломат харилцааг тогтоосон байлаа. Григорианы хуанлийг авч нийслэлээ Киотогоос Токиод нүүлгэн шилжүүлсэн байв. Улс орон нь дэлхийн хөгжилтэй орнуудын нэг болон хувирч иржээ.

Ярослав Гашек нас барав

1923 он: Дэлхийн I дайны тухай хамгийн шилдэг гэх “Эрэлхэг цэрэг Швейкийн адал явдал” романыг зохион дэлхий даяар уншигч­дын хайрыг авч чадсан Чехийн томоохон зохиолч Ярослав Гашек өнөөгийн Чехийн Липница тосгонд нас баржээ. Харин түүний гайхамшигтай роман дуусаагүй үлдсэн билээ.

Аляска АНУ-ын 49 дэх мужийн статустай боллоо

Аляскийн дистриктийн тамгын дардас. 1884 он

1959 он: Хэдэн ар­ван жилийн турш уг нутаг Орос-Аме­ри­­­­кийн компанийн үс­лэг ангийн отог ба Аме­ри­кийн эх газарт худалдаа хийх цэг болж иржээ. Орос Аляска ба Алеутын арлыг 1867 онд АНУ-д 7 сая 200 мянган доллараар заран шилжүүлсэн байлаа. Аляскийн АНУ-д ирсний дараа 17 жилийн турш түүнийг тус орны Цэргийн яам захирч байсан ба аажмаар уг нутаг ашгаа өгч эхэлсэн юм. Үслэг ан, загас агнуур, загасны консервын үйлдвэр, алтны ордуудын ашиглалт зэрэг нь уг нутгийн статус ба амьдралын төрхийг өөрчилсөн байлаа. 1884 онд АНУ-ын Конгресс тэнд захиргааны албадыг бий болгон тойргийн шүүх байгуулж, боловсролд нь 25 000 доллар гаргахаар болжээ. Аляскийн амбан захирагч удирдаж, тэнд архины үйлдвэрлэлийг хориглосон байв. 1959 онд Аляска АНУ-ын 49 дэх мужийн статусыг аван хамгийн том нутаг дэвсгэртэй муж болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж