“Уран хас” балетыг дахин тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

“Уран хас” балетыг дахин тоглоно

Хөгжмийн зохиолч Ж.Чулууны “Уран хас” балетыг энэ сарын 9-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа дахин тоглох гэж байна. Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар, төрийн шагналт балетмейстер Б.Жамъяандага тус балетын цомнолыг бичжээ. Хоёр бүлэг гурван үзэгдэл бүхий “Уран хас” балетыг анх 1973 онд тайзнаа тавьж байжээ. Ж.Чулууны "Уран Хас" балетын вальсийн хэсгийн хөгжмийг мэдэхгүй хүн байхгүй биз. Өнгөрсөн 2008 онд Ардын жүжигчин, төрийн шагналт хөгжмийн зохиолч Ж.Чулууны мэндэлсний 80 жилийн ойг тохиолдуулан, ардын жүжигчин, хөдөл­мөрийн баатар Б.Жамьяандагва “Уран хас” балетыг шинэчилж, сэргээн тавьсан юм.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж