“Рио-2016” олимпийн логог танилцуулав

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

“Рио-2016” олимпийн логог танилцуулав

“Рио де Жанейро-2016” олимпийн наадмын зохион байгуулах хорооноос хуучин, шинэ оны зааг дээр зуны XXXI олимпийн наадмын логог албан ёсоор дэлхий нийтэд танилцууллаа. Арванхоёрдугаар сарын 31-ний үдэш Бразилийн нийслэл хотын алдарт Копакабана наран шарлагын газарт болсон арга хэмжээнд нэг сая гаруй хүн оролцжээ.

2016 оны зуны олимпийн наадмын бэлгэдэл нь улбар шар, ногоон болон цэнхэр өнгө хосолсон бөгөөд гар гараасаа хөтлөлцөн, бүжиж буй гурван хүнийг дүрсэлсэн байна. Ёслолын үеэр “Рио-2016” олимпийн зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Карлос Нузман “2016 оны Риогийн олимпийн лого нь хүсэл тэмүүлэл, шинэчлэл өөрчлөлтийг бэлгэдэж байгаа” хэмээжээ. Тус арга хэмжээнд мөн ОУОХ-ны тэргүүн ноён Жак Рогге оролцсон байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж