Рэднапп Бэкхэмийг зээлээр авахаар ярилцаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Рэднапп Бэкхэмийг зээлээр авахаар ярилцаж эхэллээ

Английн хөлбөмбөгийн бэлгэ тэмдэг гэгддэг Дэвид Бэкхэм найман жилийн дараа Английн Премьер лигт хөл тавьж магадгүй байна. “Тоттенхэм Хотспур” багийн менежер Харри Рэднапп цагтаа Английн шигшээг ахалж байсан Бэкхэмийг богино хугацаанд зээлийн гэрээгээр багтаа тоглуулахаар ярилцаж байгаагаа албан ёсоор мэдэгджээ. Өдгөө Америкийн MLS-ын “ЛА Галакси” багт хүчин зүтгэж буй Бэкхэм өнгөрсөн хоёр улиралд зээлээр “АС Милан”-д тоглосон бөгөөд энэ удаад ч гэсэн гуравдугаар сард MLS-ын улирлын тоглолтууд эхлэхээс өмнө хоёр сарын хугацаанд топ төвшний өрсөлдөөнд оролцох сонирхолтой байж болох юм. Учир нь тэрбээр форм сайтай байж, “Евро-2012” тэмцээнд шигшээдээ дуудагдахыг хүсч байгаагаа удаа дараа илэрхийлсээр байгаа билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж