Korean Air хоёр давхар онгоцоор үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Korean Air хоёр давхар онгоцоор үйлчилнэ

Өмнөд Солонгосын агаарын тээврийн Korean Air компани энэ оны тавдугаар сараас эхлэн хоёр давхар онгоцны үйлчилгээ нэвтрүүлэхээр болжээ. Гэхдээ зөвхөн бизнес ангиллын зорчигчид онгоцны хоёр давхарт тухлан, зорчих боломжтой гэнэ. 407 хүний суудалтай A380 нисэх онгоцыг Airbus компани үйлдвэрлэсэн бөгөөд нэгдүгээр зэрэглэлийн 12 суудал, бизнес ангиллын 94, энгийн зорчигчдод зориулсан 301 суудалтай байх аж. Дээд давхрын аялагчдад яг л хувийн онгоцоороо нисч байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх уг үйлчилгээ 2011 оны тавдугаар сард нэвтрэх бөгөөд эхний үед Япон болон зүүн Азийн орнууд руу нисэх гэнэ.

Korean Air ирэх оны сүүлч гэхэд таван А380 онгоцыг үйлчилгээндээ нэвтрүүлэх бөгөөд 2014 онд дахин тавыг нэмэхээр төлөвлөжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж