Эстони Еврозоны 17 дахь гишүүн болов

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Эстони Еврозоны 17 дахь гишүүн болов

Эстони улс 2011 оноос эхлэн Еврозоны гишүүн улс боллоо. Нийт 1,3 сая хүн амтай энэхүү Балтын орон 2010 оны арванхоёрдугаар сарын 31-ний 22 цагаас эхлэн кроныг еврогоор солисон байна. Еврозоны зах зээл доройтож, Грек болон Ирландын хямралын араас Португаль, Испани орж буй ч Эстони еврог дуртайяа угтаж авлаа. Ингэснээр анхны экс-Зөвлөлт, гурав дахь экс-коммунист орон Еврозонд элсэж байгаа юм. Тус улсын Ерөнхий сайд Андрус Ансип “Энэ бол Еврозоны хувьд жижиг байж болох ч Эстонийн хувьд агуу алхам боллоо” хэмээн тэрбээр хэлсэн байна.

Зөвлөлт холбоот улсаас 20 жилийн өмнө салан тусгаарласнаас хойш Эстони улс ийнхүү Барууны нэг хэсэг боллоо гэж ВВС хэлсэн байна. Тус улс 2004 онд Европын холбоонд элсэн орсон юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж