Зэс 2011 оныг рекорд үнээр угтлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Зэс 2011 оныг рекорд үнээр угтлаа

Өнгөрсөн он аж үйлдвэрийн металлын хувьд маш таатай байсан байна. Харин он солигдохоос өмнө нэг тонн зэсийн үнэ 9361,75 ам.доллар болж шинэ рекорд тогтоожээ. Дэлхийн эдийн засаг сэргэж буй болон ихэнхи орны алтны хуримтлал багасч буйгаас Лондоны бирж дээр тус металлын үнэ 2010 онд 30 хувиар өссөн. Харин энэ өсөлтийн тал нь өнгөрсөн сард болжээ.

Зэс болон бусад аж үйлдвэрийн металлын эрэлт хөгжиж буй эдийн засгийн бүсүүдэд аж үйлдвэрлэл огцом өссөнөөс болж 2010 онд хангамжаас давсан юм. Европын болон АНУ дахь үйлдвэрлэл нэмэгдэж байгааг сүүлийн үеийн статистик баримтууд харуулж байна. Мөн зэсийн хуримтлал 33 хувиар буурч, хангамж багасах шинж илэрсээр байгаа юм. Одоо БНХАУ хамгийн их хуримтлалтай байна. Тус улсын хувьд 2009 онд их хэмжээний хуримтлал үүсгэсэн билээ. Гэвч ойрын хэдэн сарын дотор үүнийгээ ашиглаж дуусах шинж байна. Иймээс үнэ цаашид ч өсөх хандлага илэрч байгаа юм.

Бусад бүтээгдэхүүний ч үнэ 2010 онд их хэмжээгээр өссөн ч гурван жилийн өмнөх санхүүгийн хямралын үеийнхтэй харьцуулахад харьцангуй бага байна. Газрын тосны үнэ нэмэгдэж, ОПЕК хангамжаа нэмэгдүүлэх шинжгүй буйгаас эрчим хүчний үнэ 13 хувиар өссөн. Газар тариалангийн зах зээл дээр ч байдал ижил байж, цаг уурын байдлаас болж улаан буудай 44 хувиар өсөөд байгаа юм. Шиш, шар буурцгийн үнэ мөн адил их хэмжээгээр нэмэгджээ. Шинэ онд бүх бүтээгдэхүүний хангамж бага байх төлөв байгаа дээр эрэлт ихсэх хандлагатай байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж