Улаанбаатар хотод 17 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотод 17 хэм хүйтэн байна

Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун болон төвийн ихэнх нутаг, говийн нутгийн зарим газраар цас орж цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс бусад нутгаар зүүнээс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 27-32 градус, Говийн бүс нутгаар  10-15 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байна.

  УЛААНБААТАР ХОТ:
Үүлшинэ. Цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 16-18 градус хүйтэн байна.    

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 градус хүйтэн, харьцангуй чийг 57 хувь, агаарын даралт 878  гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж