Америкийн нисгэгчгүй онгоц 10 пакистаныг устгав

Хуучирсан мэдээ: 2011.01.02-нд нийтлэгдсэн

Америкийн нисгэгчгүй онгоц 10 пакистаныг устгав

Пакистаны Хойд Вазирстан мужид нисгэгчгүй онгоцноос лалын хэт даврагч нар цугларч байсан гэх газрыг пуужингаар буудсан байна. Орон нутгийн засаг захиргааны мэдээгээр уг довтолгооны улмаас 14 хүн үрэгджээ. Тэдний дунд энгийн иргэд байгаа эсэх нь тодорхойгүй.

Үүний урд өдөр бас ийм цохилтоор таван хүн амь үрэгдсэн байлаа. Афганистан, Пакистанд идэвхтэй ажиллагаа явуулдаг лалын дайчид Хойд Вазирстанд бүгж байгаа учраас тийш нисгэгчгүй онгоц илгээж байнгын цохилт үзүүлж байна.

Сүүлийн жилд нисгэгчгүй онгоцны довтолгоон хоёр дахин нэмэгдсэн бөгөөд 110 ийм довтолгооноор лалын олон дайчдыг усгасны дотор хэд хэдэн лидерүүдийг нь хөнөөжээ. 

Эх сурвалж: Лента. Ру. Бэлтгэсэн: Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж