Хойдууд цэргийн хүчээ нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.02-нд нийтлэгдсэн

Хойдууд цэргийн хүчээ нэмэгдүүлнэ

Шинэ оны босгон дээр Хойд Солонгос улс Өмнөдтэй харилцаагаа сайжруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч, цэргийн хүчээ нэмэгдүүлэхээ давхар мэдэгдсэн байна. Хойдууд Өмнөд Солонгосын арал дээр арваннэгдүгээр сард их буугаар гал нээснээс хойш хоёр орны байдал хурцдаад байгаа билээ. Хойдуудыг халдсанаас хойш Өмнөдүүд хэд хэдэн удаагийн цэргийн хамтарсан сургуулилтыг хийсэн юм.

“Хойд Солонгос улс Солонгосын хойг дээр энх тайван байдлыг тогтоох, аливаа яриа, хэлэлцээрийн үед уг хойгийг цөмөөс ангид байлгахын төлөө тууштай зогсох болно. Гэхдээ хоёр улсын нөхцөл байдал хүндэрч, дайн тулааны уур амьсгал бий болж болзошгүй тул байлдааны дасгал сургуулилтыг дотоодын цэргийн хүчин эрчимтэй хийх шаардлагатай юм” гэж Хойд Солонгосын мэдэгдэлд дурьджээ. 1950-1953 онд болсон Солонгосын дайнаас хойш хоёр улс нэг ч удаа энхийн гэрээ байгуулалгүй, өдийг хүртэл дайсагнасан хэвээр байгаа юм.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж