Дамжуулах хоолой ашиглалтад орлоо

Хуучирсан мэдээ: 2011.01.02-нд нийтлэгдсэн

Дамжуулах хоолой ашиглалтад орлоо

Нефтийн экспортоор дэлхийд тэргүүлэгч Орос улс болон эрчим хүчний хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлэгч Хятад улс хоёрыг холбосон хамгийн анхны нефть дамжуулах хоолой ашиглалтанд орлоо. Саяхныг хүртэл Орос улс Хятадруу төмөр замаар нефть зөөвөрлөдөг байсан бол шинээр ашиглалтанд орж буй Дорнод Сибирээс Хятадын зүүн хойд хэсгийн Дагинг хот хүртэлх хоолой нь хоёр орны нефтийн экспортыг огцом нэмэгдүүлэх юм.

Дорнод Сибирьт  төвтэй Оросын нефть дамжуулах хоолойн сүлжээ нь зөвхөн Европт нефть, байгалийн хийг экспортолж байсан аж. Орос улс Хятадруу жилд 15 сая тонн нефть, харин өдөрт 300,000 баррель нефтийг тус хоолойгоор дамжуулахаар төлөвлөөд байна. 25 сая ам.долларын өртөг бүхий дамжуулах хоолойн төсөл нь Хятад улсын зээлээр санхүүжжээ. 2009 онд Орос улс нефть үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг Саудын Арабыг гүйцэж түрүүлсэн бол Хятад улс эрчим хүчний хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг АНУ-ыг өнгөрөгч онд давж гарчээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж