Хөгжлийн зүтгүүрийн дохио цангиналаа

Хуучирсан мэдээ: 2011.01.02-нд нийтлэгдсэн

Хөгжлийн зүтгүүрийн дохио цангиналаа

2011 оны нэгдүгээр сарын 1-ний 11.11 цагт төмөр замчид Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод өнгөрсөн оныхоо ажлын амжилтыг илтгэж Төмөр замын зүтгүүрийн дохиог цангинууллаа.

Засгийн газрын тэргүүн Төмөр замчдын Монгол Улс 2010 онд эдийн засаг нийгмийн зорилтоо ханган биелүүлхэд оруулсан хувь нэмрийг  өндрөөр үнэлж байгааг дуулгаад Засгийн газар 2011 онд нийгэм эдийн засгийг бодитой өсгөх зорилт дэвшүүлэн тавьж, томоохон бүтээн байгуулалтын эхлэл суурийг тавина. Энэ бодлого зорилтыг хэрэгжүүлхэд төмөр замчдын үүрэг хариуцлага онцгой чухал гэдгийг тэмдэглэж,  2011 онд төмөр замын салбарт Төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх түүхэн жил болно. Энэ хүндтэй үүргийг төмөр замчид манлайлан хэрэгжүүлэх учиртай. Төмөр замын бүтээлч хамт олон та бүхэн 2011 ондоо улс орныхоо хөгжлийн зүтгүүр болж ажиллахыг хүсэн ерөөе гэлээ.

60-н жилийн тэртээ 1951 оны нэгдүгээр сарын 1-ний энэ өдөр Монголын төмөр зам байнгын ажиллагаанд орж, анхны галт тэрэг хөдөлж байсан түүхтэй. Билэгт энэ өдрийг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын хамт олон 2010 онд 16.7 сая тонн ачаа тээвэрлэж, төлөвлөгөөгөө 11.5 хувиар давуулан биелүүлсэн амжилттайгаар угтжээ. Төмөр замын түүхэнд анх удаа жилд 12.7 сая тонн ачаа ачсанаас аравдугаар сард 1.3 сая тонн ачаа ачиж түүхэн амжилт тогтоосон байна. Мөн түүхэндээ анх удаа 6800 тонн жинтэй 320 гол бүхий 80 вагонтой галт тэргээр тээвэрлэлт зохион байгуулсан байна хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж