Эстони улс Европын валютын холбоонд
нэгдсэн 17 дахь орон болов. Тус улс энэ нэгдүгээр сарын 1-нээс Европын нэгдсэн валюттай
болон хуучин Зөвлөлтийн рублийг сольсон кроныхоо оронд евро хэрэглэх бөгөөд мөнгөний
солилт өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхэлсэн байна. Энэ сарын эхнийн хоёр долоо
хоногт евротой хамт крон хэрэглэгдэнэ. Иргэдийн хадгаламжууд шууд евронд шилжиж
байна.
Эстони улс нь хуучин коммунист
орнуудаас евро мөнгөний бүсэд нэгдэж байгаа гурав дахь орон болов. Өмнө нь и
Словени (2007) ба Словак (2009) хоёр Европын мөнгөний системд орсон байв.
Олон нийтийн санал асуулгаар еврогийн
бүсэд тус орон орж байгааг 50 орчим хувь нь дэмжсэн ба түүний эсрэг 40 хувь нь байгаа
ажээ. Тус орны ерөнхий сайд Андрус Ансип евро мөнгийг дэмжигчид улам нэмэгдэнэ мөн
хөрөнгө оруулалт хийгдэхэд евро систем тус болно хэмээн найдаж буйгаа хэлжээ.
Эстони Европын холбоонд 2004 онд
элссэн юм. Гурван жилийн дараа нь Эстони Шенгений бүсэд орсон байлаа. Өнгөрсөн жилийн
тавдугаар сард Еврокомиссаас тус орныг валютын холбоондоо нэгдэхийг санал болгосон
байв.
Эх сурвалж: Лента. Ру.
Бэлтгэсэн:
Ш.Мягмар