Хатан хаан гурав дахь үеийн эмээ болов

Хуучирсан мэдээ: 2011.01.01-нд нийтлэгдсэн

Хатан хаан гурав дахь үеийн эмээ болов

Питер Филлипс ба Ота Келли хоёр хуримлаж байхдаа. Фото: AFP

Өнгөрсөн лхагва гаригт Их Британийн хатан хаан II Елизавета гурав дахь үеийн эмээ болсон тухай Британийн хаантны гэр бүлийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Хүүхэд Ота Филлипс (нөхөрт гарахаас өмнө Келли) ба түүний нөхөр хатан хааны ач хүү Питер Филлипсийн гэр бүлд төрсөн байна. Келли ба Филлипс 2008 оны тавдугаар сард гэрлэсэн бөгөөд хүүхэд тэдний анхных нь болов. Шинэ төрсөн охины нэрийг хааны гэр бүл хожим нийтэд зарлах гэнэ.

Глостерширийн хаантны эмнэлэгт охин төрсөн ба төрөх үеэр нь эцэг нь байлцжээ. Шинэ төрсөн охин II Елизаветагийнгуч охин болж байна. Сануулахад, Их Британийн хатан хаан өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард 84 нас хүрсэн юм.

Эх сурвалж: Лента. Ру.
Бэлтгэсэн: Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж