
Шинэ оны эхний өдрүүдэд цаг агаар ямар байх талаарх товч мэдээллийг хүргэе. 2011 оны нэгдүгээр сарын 1-4, 6-9-ний өдрүүдэд төв, говийн нутгаар цас орж, цасан шуурга шууран, салхи 2-4, 7-8-нд говь талын нутгаар, 5-6-нд нутгийн зүүн хэсгээр 12-14 м/с хүрч ширүүсэх аж. Хүйтний эрч нэгдүгээр сарын 3-нд баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар чангарч, шөнөдөө Идэр, Тэс голын сав, Дархадын хотгороор 40-45 градус, Увс нуур, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын саваар 33-38 градус, бусад нутгаар 24-29 хэм хүйтэн байна. Хүйтний эрч гуравдугаар 10 хоногийн дунд үе хүртэл чангарсан хэвээр байх төлөвтэй байна гэж Улсын онцгой комиссоос мэдээллээ.