Урлагийнхан ургац арвин байлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.01-нд нийтлэгдсэн

Урлагийнхан ургац арвин байлаа

Өнгөрөн одож буй 2010 он монголчуудын хувьд амжилт бүтээлээр дүүрэн он байлаа. Тэр дундаа урлаг соёлынхон ганзага дүүрэн байсан. Өв соёлоо өөрсдийн нэр дээр бүртгүүлж, олон улсын хэмжээний томоохон наадмуудыг нийслэлдээ хийж, мөн дэлхийн одуудыг цуглуулсан гээд олон сайхан үйл явдлууд өнгөрөгч онд болсон билээ. Тэдгээрээс онцолж байна.

“Гоо марал” урлагийн тэнгэрт дахин гялалзлаа

Тэнгэрт хамгийн олон одод чуулсан эрхэмсэг тансаг үдэш буюу арванхоёрдугаар сарын 22-нд Монголын урлагийн бүх одод чууллаа. Тэртээ 2000 онд шинэ зууны босгон дээр зохиогдож байсан “Гоо марал” наадам арван жилийн дараа дахин ийнхүү урлагийнхныг оддын чуулганд урьжээ. Наадмын гол зочид нь мэдээж манай урлагийн одод. “Гоо марал” тайзнаа залраагүй арван жил болсон болохоор шилдэгт өрсөлдөх бүтээл ч олон байв. Нийт 15 номинацид 220 гаруй бүтээл ирүүлснээс шүүгчид 50 бүтээлийг шүүн тунгааж, нэр дэвшүүлэн өрсөлдүүлсэн. Нэр дэвшсэн бүтээлүүдийг сонсгох бүрийд аргагүй л “Гоо марал”-д нэр дэвших ёстой чансаатай бүтээлүүд дараалж, урлагийн тэнгэрт 15 “Гоо марал”-ын эзэд тодрон гялалзсан юм.

Бетховений IX симфони 30 жилийн дараа Монголын тайзнаа эгшиглэв

240 жилийн өмнө арванхоёрдугаар сарын 16-нд аугаа  Бетховен хорвоод мэндэлж, дэлхийн хөгжмийн түүхийг эргүүлэх их хүчээ тунхаглан зарласан бол 30 жилийн өмнө арванхоёрдугаар сарын 16-нд Ц.Намсрайжав агсан Азид анх удаагаа Бетховены IX симфонийг эгшиглүүлж байсан юм. Харин түүний хүү 2010 оны арванхоёрдугаар сарын 16-ны энэ үдэш Дуурь, бүжгийн эрдмийн театрын  алтан тайзнаа хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын нэрэмжит улсын филармонийн хамт олныг удирдан эгшиглүүлсэн IX симфонийг Монголын үзэгчид ч нижигнэсэн алга ташилтаар хүлээн авав.

ХӨӨМИЙ УРЛАГ, ШУВУУЧЛАХУЙН УЛАМЖЛАЛ, МОНГОЛ НААДМАА  ЮНЕСКОД БҮРТГҮҮЛЛЭЭ

Манай улс євєг дээдсээсээ євлєж ирсэн ёс заншил єв соёлоо харийн улсуудад алдаж байна гэх бухимдалыг тайлж, 2010 оны хавар НҮБ-ын єв соёлоо хамгаалах сан буюу ЮНЕСКО-д хөөмий урлаг, монгол наадам, шувуучлахуйн уламжлалааүртгүүлсэн юм. Мөн Улаанбаатар хотноо Уран зургийн галерейд “Амьд уламжлал: Биет бус соёл” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнг ЮНЕСКО-гийн итгэмжлэлт Байгаль, Соёлын өвийгөвийг хамгаалах Ази, Номхон далайн бүсийн төв болон Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Соёл, урлагийн хороо, БНСУ-ын Соёлын өвийн газар, ЮНЕСКО-гийн Үндэсний комисс хамтран зохион байгуулжээ. Монголд анх удаа дэлхийн 54 улсын 80 гаруй соёлын өвийг дэлгэн харуулсан үзэсгэлэн нээгдсэн юм. Үүнд Монголын соёлын өв буюу морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол ардын уртын дуу, Монгол тууль, Монголын уламжлалт биелгээ, цуур хөгжмийн уламжлалт урлаг багтсан юм. єєрийн нэр дээр б хамгаалах сан, Биет бус соёлын

"АЛТАРГАНА" БУРИАД Т ҮМНИЙ ИХ НААДАМ

Одоогоос 16 жилийн ємнє Хэнтий аймгийн Дадал суманд зохион байгуулагдаж байсан олон улсын "Алтаргана" наадам анх удаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод долдугаар сарын 23-25-ны хооронд болсон нь 2010 оны урлаг соёлын онцлох үйл явдлын нэг байлаа. Дэлхийн єнцєг булан бүрт нийтдээ 600 гаруй мянган буриадууд амьдардаг бөгөөд тэдний 80 мянга нь Монголд байдаг аж. Энэ удаагийн "Алтаргана 2010" наадамд 30 гаруй улсын 15 мянга орчим буриадууд оролцсон юм.

"COSMOPOLITAN” СЭТГҮҮЛ МОНГОЛД

Монголд анх удаа дэлхийн хэмжээний "Cosmopolitan" сэтгүүл монгол хэлээр хэвлэгдэн гарав.  "Cosmopolitan" сэтгүүлийн 61 дэх хувилбарын нээлтэнд оролцохоор ирсэн Азийн поп дива Урнаа, Оросын дуурийн алдарт дуучин Олег Безинских, дэлхийд нэрээ дуурсгасан “Тодес” бүжгийн хамтлагийнхан болон Монголын рок, поп урлагийн одод “Сosmo” шоуг чимсэн билээ. Дэлхийн од "Pyssicat dolls" хамтлагийн дуучин Николь уг шоунд ирнэ гэж байсан ч цаг агаарын байдлаас шалтгаалан ирж чадаагүй. Энэ нь шүтэн бишрэгчдийнх нь сэтгэлийг гонсойлгосон ч "Cosmopolitan" сэтгүүл Монгол дахь нээлтээ амжилттай хийснийг онцолж байна.

ЧАКИ ЧАН МОНГОЛД

Холливудын алдартай жүжигчин Чаки Чан Монголд ирсэн нь оны онцлох үйл явдлын нэг байлаа. Тэрбээр Монголд хүмүүнлэгийн ажлаар ирсэн нь энэ юм. Монголд хамгийн үнэтэй буюу 500 долларын үнэтэй Ү.I.P хүлээн авалтыг хийсэн нь дэлхийн од гэдгээ баталж, олон хүний гайхашруулсан үйл явдал байлаа. Хүлээн авалтынхаа орлогыг эмзэг давхаргын хүүхдүүдэд тусламж болгон өгч, хүүхдийн асрамжийн газарт зочлон, 500 хүүхэдтэй “Өргөө” кино театрт өөрийнхөө хамгийн сүүлд тоглосон “The Karate Kid” киног хамт үзсэн гээд Монголд гурван хоног саатан тухалсан Холливудын алдарт од Чаки Чаны гэнэтийн айлчлал монголчуудад таалагдсан нь лавтай.

"ДЭЛХИЙН МИСС"-ИЙН ТЭМЦЭЭНД МОНГОЛ БҮСГҮЙ ШИЛДЭГ 25-Д ҮЛДЭВ

Америкийн Сакраментогийн коллежид суралцдаг А.Сарнай БНХАУ-ын Хайнань арлын Санья хотод зохиогдсон 60 дахь удаагийн “Дэлхийн мисс 2010” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон билээ. Тэрбээр дэлхийн 115 орноос оролцсон охид бүсгүйчүүдийн дунд өөрийн өнгө төрх, авъяас билгээрээ шалгаран, шилдэг 25-д орсон амжилтыг үзүүлжээ. Манай улсаас энэ тэмцээнд зургаа дахь удаагаа оролцож байгаа ч, ийм хэмжээний амжилтыг үзүүлж байгаагүй юм.  А.Сарнайгийн амжилт үүгээр ч зогссонгүй. Тэрбээр спортлог мисс шалгаруулах тэмцээнд сүүлийн аравт үлдсэн юм. А.Сарнай “Монголын сайхан бүсгүй-2004” тэмцээний Алтан эрдэнийн өргөмжлөлт, “Эх дэлхийн мисс” тэмцээнд 100 гаруй орны бүсгүйчүүдтэй өрсөлдөн, шилдэг 20-т багтаж, улмаар 2008 оны “Дэлхийн оюутан мисс”-ээр шалгарч байсан бүсгүй юм.

Азийн орчин үеийн урлагийн 25 дахь олон улсын үзэсгэлэн Монголд

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ивээл дор зохион байгуулсан “Азийн орчин үеийн урлагийн 25 дахь удаагийн олон улсын үзэсгэлэн” Монголын Уран зургийн галерейд хоёр сарын турш дэлгэгдсэн юм.  “Азийн хөх тэнгэр” уриан дор  Улаанбаатар хотноо анх удаа болсон тус  үзэсгэлэнд Азийн 12 орны 140 гаруй мэргэжлийн уран бүтээлч оролцов. Үзэсгэлэнг Боловсрол соёл, шинжлэх ухааны яам, Азийн уран бүтээлчдийн холбоо, Монголын уран зургийн галерей хамтран зохион байгуулсан. Үзэсгэлэнд Монгол Улсаас төрийн шагналт зураач До.Болд, Ц.Энхжин, Г.Дунбүрээ зэрэг мэргэжлийн 40 гаруй уран бүтээлч өөрийн бүтээлээ дэлгэсэн бол  Япон, Тайланд, Филиппин, Хонгконг, Өмнөд Солонгос, Австрали, Сингапур, Малайз, Хятад, Тайвань зэрэг орны уран бүтээлчид оролцсон юм.

Г.Даша

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж