Одоо амьд британичуудаас 10 сая нь зуу наслана

Хуучирсан мэдээ: 2010.12.31-нд нийтлэгдсэн

Одоо амьд британичуудаас 10 сая нь зуу наслана

Хатан хаан II Елизавета ахмад дайчдын дунд. Фото: AFP

Одоо амьдарч буй британичуудын 20 хувь нь наад зах нь 100 нас хүрнэ гэсэн дүгнэлтийг Хөдөлмөр ба тэтгэврийн департамент (Department for Work and Pensions) хийсэн тухай Agence France-Presse мэдээлж байна.

Их Британийн нутаг дэвсгэрт амьдарч байгаа 10 сая хүн 100 наслах боломтойг уг алба мэдээлсэн байв. Хэрэв 2010 онд 11.8 мянган хүн зуун нас хүрсэн бол 2066 онд зуун настнуудын тоо 507 мянга хүрэх гэнэ.

Одоо 16 хүрээгүй байгаа британичуудаас гурван сая хүн, 16-50 насныхнаас 5,5 сая хүн зуу наслана гэж The Daily Telegraph сонин дэлгэрүүлэн бичжээ.

Департамент уг илтгэлээ гаргахдаа тэтвэрийн насныхан нэмэгдэх учраас тэтгэврийн салбарын шинэчлэлийн даруй хийх хэрэгтэйг сануулсан байв. Тэтгэврийн насны босгыг нэмэгдүүлэхийг британичууд дэмждэггүй.

Эх сурвалж: Лента. Ру. Бэлтгэсэн: Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж