Германчууд жилийн улстөрчдөө нэрлэв

Хуучирсан мэдээ: 2010.12.31-нд нийтлэгдсэн

Германчууд жилийн улстөрчдөө нэрлэв

 Иоахим Гаук ба Тило Саррацин. Фото:

Холбооны Германы алдартай сонин Sueddeutsche Zeitung хэдэн долоо хоногийн дотор уншигч нарынхаа дунд жилийн шилдэг улстөрчдийг шалгаруулах зорилгоор санал асуулга явуулсан байна. Жагсалтыг Зүүн Германы хүний эрхийн төлөө тэмцэгч 70 настай Иоахим Гаук тэргүүлжээ. Түүнийг энэ жил Германы социал демократууд ба ногоонтнууд ерөнхийлөгчид нэр дэвшүүлж байлаа.

Гаук сонгуульд ялагдсан ба Холбооны чуулган эрх баригч намын Кристиан Вульфыг ерөнхийлөгчөөр сонгосон билээ. Сонинууд хэрэв ерөнхийлөгчийг шууд сонгодог байсан бол Иоахим Гаук ялах байсан гэж бичиж байв.

Өнгөрч буй оны улстөрчдөөс хоёрт Бундес банкны захиргааны зөвлөлийн гишүүн Тило Саррацин нэрлэгдлээ. Тэрээр "Герман – өөрийгөө устгах нь" дуулиантай ном бичин өөрөө саятан болсноос гадна ХБНГУ-ыг цагаачлалын салбарт явуулж байгаа бодлогоор шүүмжилсэн юм.

Гуравдугаарт Христийн чөлөөт ардчилагч нарын ерөнхий нарийн бичгийн дарга асан 80 настай  Хайнер Гайслер (Heiner Geissler) нэрлэгдсэн байна. Тэрээр энэ намар Баден-Вюртемберг ба Штутгартын оршин суугчдын хооронд  "Штутгарт-21" галт тэрэгний буудлын талаар гарсан сөргөлдөөнд зуучлагч болсон билээ. ,
Батлан хамгаалахын сайд  Карл-Теодор цу Гуттенберг энэ жагсаалтын дөрөвт, канцлер Ангела Меркель долоод бичигдсэн байна.

Sueddeutsche Zeitung сонины уншигчид шинэ ерөнхийлөгч Кристиан Вульф, Гадаад хэргийн сайд Гидо Вестервелле ба "Зүүний" намын Клаус Эрнст нарыг хамгийн багаар үнэлжээ.

Эх сурвалж: Лента. Ру. Бэлтгэсэн: Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж